НБА-гийн талбайд өнөөдөр хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Нью-Иорк Никс талбай дээрээ Лос Анжелес Лейкэрс багтай тоглолоо.
Тоглолтын үе дуусахад 15 онооны зөрүүгээр тасарч эхэрсэн Никс тоглолт дуусахад энэ оноогоо хэвэндээ барьж 80-94 харьцаагаар хожсон байна. Энэ улиралд хоёр баг тааруухан амжилтай байгаа бөгөөд Никс өнөөдөр хожсоноор 10 хожил, 38 хожигдолтой байгаа бол Лейкэрс 13 хожил, 35 хожигдолтой байгаа аж.
Тус тоглолтод Кармело Энтони шилдэг тоглолтоо үзүүлж 31 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Карлос Бүүзэр 19 оноо, 10 самбараас бөмбөг авч, Жордан Кларксон 19 оноог авсан ч бусад тоглогчид хангалтгүй тогложээ.
Бусад тоглолтууд
Миами Хит 83-75 Бостон Селтикс
Лос Анжелес Лейкэрс 80-94 Нью-Иорк Никс