Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт өдрийг тохиолдуулан МАН-ын удирдлагууд болон ард иргэд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж байна. Мөн үүний дараа тэд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Их жанжин Дамдины Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат Дамдины гэрт төрсөн юм. Д.Сүхбаатарын мэндэлсний ойд зориулж өнөөдөр түүний амьдрал, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан үзэсгэлэн гаргах аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж