Сүхбаатар аймгийн 6 сумын түүхт ой тохионо

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн 6 сумын түүхт ой тохионо

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2014.02.02.

– Баруун-Урт сум жилийн эцсийн мал тооллогоор 321821 мянган толгой мал тоолуулжээ. Үүний 120000 гаруй мянга нь төллөх эх мал байна. Тус сумаас аймгийн сайн малчин 2 төржээ.

– Энэ жил Сүхбаатар аймгийн 6 сумын түүхт ой тохионо. Түүний нэг болох Баяндэлгэр сум түүхт 90 жилийн ойг угтахаар бэлтгэл ажилдаа орж хүн бүр шаргуу хөдөлмөрлөж байна. Бүтээн байгуулалтын ажлыг чамгүй өрнүүлснээс дурьдвал 2,2 км авто зам, 24 айлын 2 орон сууц, 45 айлын жишиг хороолол, газар чөлөөлөлт, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, гудамжны гэрэлтүүлэг, худалдааны төвүүд, ахуй үйлчилгээний төв, худаг, усан сан гэх зэрэг олон ажлуудыг амжуулжээ.Тус сумын хувьд 2014 оны жилийн эцсээр өрх хүн ам нь өсч, мал сүрэг нь таван төрөл дээрээ өсч аймагтаа тэргүүлсэн амжилтаа хадгалсан хэвээр байна.


– УЦУОША-наас жил бүрийн 1-р сарын 3 дахь 10 хоногт аймгийн бүх нутаг дэвсгэрт өвлийн бэлчээрийн явуул судалгааны ажилалтыг хийдэг байна. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрээгүй хэвийн байгаа юм. Нийт нутагт 8-10 см жигд цасан бүрхүүл тогтжээ.

Эх сурвалж: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж