Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Опра амрахаар шийдэв

Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Опра Уинфри 25 жил хөтөлсөн хайртай нэвтрүүлгээ хамгийн сүүлээ удаа бэлтгэж, үзэгчдэдээ толилуулсан билээ. Харин сүүлчийн ток шоуны маргааш нь Опра юу хийх, хийхгүйгээ төлөвлөж ядан сууснаа эцэст нь унтлагынхаа хувцсаа тайлалгүй, бүтэн амралт авахаар шийджээ. Тэрбээр Twitter-тээ “Би үсээ сүлжээд, та нарынхаа захидлыг уншаад зунжин амрахад бэлэн” хэмээн бичсэн байна.

Опра сүүлийнхээ ток шоун дээр үзэгчдэдээ хандаж урмын үг хэлсэн бөгөөд үүнд “Хүн бүр өөрийн гэсэн тайзтай. Миний хувьд тэр тайз маань студи. Харин та бүгдийн тайз хаана ч байсан хүн бүрт бусдыг уучлах, сонсох, эдгээх, туслах хүч байдаг юм шүү” гэжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж