АНУ-ын өмнөд эрэгт цасан шуургатайг анхааруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

АНУ-ын өмнөд эрэгт цасан шуургатайг анхааруулжээ

EPA/MATT CAMPBELL

 

АНУ-ын Баруун дундын болон зүүн хойд нутагт дахиад л цасан шуурга ирж байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар энэ удаагийн үзэгдэл 100 орчим хүн амьдардаг нутгийг дайран өнгөрөх гэнэ.

 

Баруун дундын нутгаар цас ням гаригаас эхлэн орж байна, Зүүн хойд хэсэгт нь цасан шуурга даваа гаригт орж ирэх ажээ. Нью-Йорк, Бостон, Чикаго хотуудад 30 см хүртэл хэмжээний тунхдас ухах гэнэ. Ард иргэдийг цас цэвэрлэх бэлэн байдалд байхыг анхааруулжээ.

 

 

Даваа гаригт авто замуудын байдал цасны улмаас ноцтой байх магадлалтай учир иргэдийг энэ үеэр замд гарахгүй байхыг сануулж байна.

 

 

Нью-Йорк дэх  цасан шуурга

 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын зүүн хойд хэсгийг цасан шуурга дайрсан юм. Нью-Йоркийн мэр Билл де Блазио хотынхонд хандахдаа “хотын түүхэн дэх хамгийн хүчтэй үзэгдэл ирж байна” гэсэн нь батлагдаагүй. Гэсэн ч цасан шуурга хотын төсөвт 200 сая ам.долларын хохирол авчирсан байна.

 

Цагуурчдын мэдээгээр энэ долоо хоног АНУ-ын зүүн хойд хэсэгт ихээхэн хүйтрэх төлөвтэй байна.  Нью-Йоркт хасах таван хэм орчим, тундасгүй байна.

 

Сонирхуулахад, хоёрдугаар сарын 2-ны даваа гаригт АНУ-д “Тарваганы өдөр” болно. Пенсильвани мужийн Панксутони хотын “ардын цагуурч” Фил тарвага тус оронд өвөл хэр урт үргэлжлэхийг хэлж өгдөг аж.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж