EPA/ADRIAN BRADSHAW
Төв Хятадын Хубэй мужид орсон их хэмжээний цасанд 336 мянган хүн боогдсон тухай ням гаригт(I.01) тус улсын телевизээр мэдээлэв.
Орон нутгийн засаг захиргааны мэдээгээр их цас орсны улмаас 82 байшин нурж, 500 нь гэмтэж, эвдэрчээ. Нийт 28 мянган га талбайд тариалан сүйрсэн байна. Гамшгийн нийт хохирлыг 25,6 сая ам.доллар гэж эрх баригчид тооцоолов.
Гамшгийн бүсийн районуудад ням гаригт онцгой байдлын өндөржүүлсэн дэглэм тогтоосон байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР