ABI судалгааны байгууллагын сүүлийн тайлангаас харвал Android системтэй төхөөрөмжийн өсөлт анх удаагаа унасан үзүүлэлт гарчээ. Өөрөөр хэлбэл Google-ын мобайл үйлдлийн системд аюул нүүрлээд байна.
Одоогоор Android ухаалаг гар утасны зах зээлийн 80 хувийг дангаар эзэлдэг. Гэхдээ энэ систем нь нээлттэй эхтэй учир бусад компаниуд дураараа өөрчилж ашиглах боломжтой. Ийм өөрчлөлт нь гадна талын косметик өөрчлөлтөөс авхуулаад бие даасан салбар болох хүртэл байх боломжтой юм. Тэгвэл одоо шинээр гарч ирж байгаа Cyanogen хувилбар нь үндсэн Android хувилбартайгаа өрсөлдөх хэмжээнд хүрэх гэж байна.
Уг компани одоогоор Microsoft зэрэг хэд хэдэн хөрөнгө оруулагчаас 70 сая доллар босгоод байгаа. Өөрөөр хэлбэл Cyanogen нь үндсэн Android-ын хүчтэй өрсөлдөгч болохын тулд 100 сая доллар зарцуулахад бэлэн болжээ.
Ингэж үндсэн Android системын өөрчилсөн салбар хувилбарууд нь 2014 оны байдлаар бүх Android зах зээлийн 20 хувийг эзлэх болоод байгаа юм.
Энэ нь нийт мобайл үйлдлийн системын зах зээл дэх Apple-ын хувиас ч давж байгаа үзүүлэлт. ABI-гийн тоо баримтаас харвал 2014 оны сүүлийн улиралд үйлдвэрлэгдсэн Android төхөөрөмжүүдийн 85 сая нь өөрчлөгдсөн Android системтэй бол стандарт Android нь 205 сая болсон байна. Өөрөөр хэлбэл 41 хувийг нь эзэлж байна гэсэн үг. Ингэснээр Android нь үнэтэй зах зээлийн сегмент талаасаа Apple-ын iOS, хямд сегмент талаасаа өөрчлөгдсөн Android системүүдэд шахагдаж эхэлсэн байна. Эдгээр өрсөлдөгчид дотор Amazon-оос эхлээд Хятадын Huawei, Xiaomi зэрэг үйлдвэрлэгчид багтаж байгаа юм. Android-ын нээлттэй байдал нь нэг хэсэг түүний том давуу тал болж байсан бол одоо эргээд өөрт нь аюул учруулж эхэлжээ.