2009 оноос хойш 13 мянган хүн амиа алдаад байна

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

2009 оноос хойш 13 мянган хүн амиа алдаад байна

-“Боко харам” бүлгийн довтолгоонд 2009 оноос хойш 13 мянган хүн амиа алдаад байна.

 

Исламын хэт даврагч “Боко харам” бүлэглэлийнхэн Хойд Камерун дахь Чад улсын армийн ангид довтолсон тухай Agence France-Presse агентлаг мэдээлсэн байна. Энэ мөргөлдөөний улмаас Исламын 12 дайчид, Чадын гурван цэрэг амь үрэгджээ.

 

Бүс нутагт “Боко харам” идэвхжсэн учраас Чад өөрийн цэргээ хөрш Камерунд нэгдүгээр сарын 17-нд илгээжээ. Исламын террористууд пүрэв, баасан гаригуудад хэд хэдэн довтолгоог зохион байгуулан 12 цэргийн албан хаагчдыг шархдуулсан байна.

 

Чадын эрх баригчид Африкийн бусад орнуудад хандан Исламын бүлэглэлтэй тэмцэх эвсэл байгуулахыг уриалж байгаа билээ. “Боко харам” бүлгийн довтолгоонд 2009 оноос хойш 13 мянган хүн амиа алдаад байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж