Гэвч сүүлийн 17 жилийн хугацаанд хөгжил шинэчлэлт эрчимтэй явагдаж байгаа учраас Эрдэнэт, Дарханы хотын статусыг сэргээх нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна. Эрдэнэтийн хувьд л гэхэд нийт иргэдийнх нь 76.6 хувь нь Эрдэнэтийг бие даасан улсын зэрэглэлтэй хот гэсэн нэрийг сэргээж, хөгжүүлэх хүсэлтэй байдаг болохоо тойргоосоо сонгогдсон гишүүддээ уламжилжээ.
Синх: Д.Дамба-Очир УИХ-ын гишүүн
Синх: Д.Одхүү УИХ-ын гишүүн
Мөн энэ өдөр Засгийн газраас захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ховордсон амьтан ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан юм.