Nokia ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Nokia ашигтай ажиллажээ

Финляндын "Nokia" компанийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийн борлуулалт сайжирснаар IV улирлын ашиг нь шинжээчдийн таамгийг давж өссөн байна.

2013 оны IV улиралд 26 сая еврогийн алдагдалтай ажиллаж байсан тус компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны IV улиралд 443 сая еврод хүрч өсчээ. Харин борлуулалт нь 9.4 хувиар өсч 3.8 тэрбум евро болсон байна.

"Nokia"-ийн гүйцэтгэх захирал Раеев Сури ажлын байраа цомхотгож илүү ашигтай салбаруудад анхаарал хандуулах болсноор хувьцааны ханш нь сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч өсчээ.

Мөн тус компани гар утасны бизнесээ "Microsoft"-д худалдсан нь зөв алхам болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ингэснээр "Nokia" компани харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт "Ericsson", "Huawei Technologies" зэрэг компанитай өрсөлдөх болсон гэж ажиглагчид онцолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж