Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Авто худалдааны цогцолбор”-т газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулахаар болжээ. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг ирэх гуравдугаар сарын 05-нд нийслэлийн Төр захиргааны Хангарьд ордонд нээлттэйгээр зохион байгуулах гэнэ.
Мөн дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг ирэх гуравдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 08.00-17.00 цагийн хооронд нийслэлийн Өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэд битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авах юм байна.
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны эхлэх үнэ:
д/д | Газрын байршил | Зориулалт |
Хэмжээ | Дуудлага худалдааны
анхны үнэ |
1 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 1-А барилга 15 | Худалдаа үйлчилгээ | 0.3 | 39 126 874 |
2 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 1-Б барилга 14 | Худалдаа үйлчилгээ | 0.3 | 39 126 874 |
3 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 2-А барилга 13 | Худалдаа үйлчилгээ | 0.6 | 72 229 350 |
4 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 2-Б барилга 12 | Худалдаа үйлчилгээ | 0.6 | 73 025 724 |
5 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 3 барилга 11 | Худалдаа үйлчилгээ | 1.0 | 117 243 530 |
6 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 4 барилга 10 | Худалдаа үйлчилгээ | 1.2 | 139 243 530 |
7 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 8 барилга 9 | Худалдаа үйлчилгээ | 0.2 | 30 786 097 |
8 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 6 барилга 8 | Зочид буудал, оффис | 1.1 | 129 550 000 |
9 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 6 барилга 7 | Зочид буудал, оффис | 1.1 | 129 550 000 |
10 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 6 барилга 6 | Худалдаа үйлчилгээ | 0.8 | 96 529 600 |
11 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 6 барилга 5 | Худалдаа үйлчилгээ | 0.8 | 96 550 000 |
12 | Авто худалдааны цогцолбор байгуулах газрын Бүс 6 барилга 4 | Худалдаа үйлчилгээ | 1.0 | 117 023 515 |
Нийт | 9.0 | 1 079 985 094 |
Д.ЖАРГАЛ