Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэд хэдэн үүрэг чиглэлийг албан тушаалтнуудад өгчээ. Тухайлбал,
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, албан хаагчдыг энэ хоёрдугаар сарын 15-ны дотор Хөрөнгө, орлогын мэдүүлэг/ХОМ/-ээ өгөх,
-Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран эрүүлжүүлэх тал дээр асуудал боловсруулан дүүргүүдээс санал авч Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах,
-Энэ долоо хоногт багтаад төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нар харьяа нэгж төрийн албан хаагч нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулах хоног хугацаагаа тодорхой болгож ажлаа гүйцэтгэх зэрэг үүргийг өгсөн байна.
Д.ЖАРГАЛ