Амралтын өдрүүдэд 323 зам тээврийн осол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд 323 зам тээврийн осол бүртгэгджээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 380  дуудлага ирснээс зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгджээ. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 14  гарч, нэг хүн амь насаа алдаж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. 

 Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 146 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж