ОХУ-ын ректорууд Монголд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ректорууд Монголд зочиллоо

Монгол улсын Боловсрол, соёл,шинжлэх ухааны Яам, ШУА-ийн урилгаар ОХУ-ын Новосибирск, Буриадын улсын их сургуулиудын ректор, доктор, профессор Владимир Александрович Собянин, Стефан  Владимирович  Калмыков нар манай оронд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд эрхэм зочдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл,шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МУИС, БИС, ШУТИС-ийн ректор С.Төмөр-Очир, Б.Жадамбаа, Б.Дамдинсүрэн нар  хүлэн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, гэрээнд гарын үсэг зурсан байна.

Новосибирск, Буриадын их сургуулиуд нь Сибирь, Алс Дорнодын томоохон сургуулиудын нэг бөгөөд дэлхийн олон улс орны жил төрлийн их сургуулиудтай хамтран ажиллаж, нэр хүнд ньөссөөр байгаа билээ. В.А.Собянин, С.В.Калмыков нар нь манй оронд нэг биш удаа ирж байсны дээр Монголын боловсрол,шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж яваа ОХУ-ын нэртэй эрдэмтэн сурган хүмүүжүүлэгчид юм. Гэрээгэээр манай улсын их сургуулиудын эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчид болон оюутнуудыг Новосибирск, Буриадын их сургуулиудад суралцах, мэргэжил дээшлүүлэх, магистир, докторын сургалтад хамруулахад санхүүгийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, сургалт, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний судалгаанд хамтран оролцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах болсон байна. Түүнчлэн харилцан эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгч, оюутан солицох, эрдмийн зэрэг хамгаалах, дипломын ажлыг баталгаажуулах зэрэг асуудал, манай улсын төрийн өмчийн их сургуулиудын материалг бааз,боловсон хүчний сургалтад хамруулахад ОХУ-ын зүгээс бодит  дэмжлэг үзүүлэхээ эрхэм зочид илэрхийлжээ. Гэрээ 2011-212 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх юм. Эрхэм зочид манай эх оронд байх үеэрээ доктор, професор С.Жамц захиралтай Боловсролын их сургуулийн Биеийн тамирын дээд сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.

Ирэх хичээлийн жилээс Новосибирск, Буриад, манай улсын Боловсролын их сургууль, БТ-ын дээд сургуулийн багш, оюутан тамирчдыг солилцож, хамтрасан уралдаан тэмцээнийг спортын хэд хэдэн төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Д.Гэнээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж