Анжелина Жоли бахархалт эмэгтэйгээр тодров

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли бахархалт эмэгтэйгээр тодров

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбоо дэлхийн хамгийн бахархалтай эмэгтэйг санал асуулгаар тодруулсан байна. Энэхүү санал асуулгад 23 орны 2500 гаруй олны танил эмэгтэй өрсөлджээ. Саналаа өгсөн иргэдийн 40 дээш хувь нь холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолиг сонгосон байна.

Хүмүүнлэгийн ажиллагаанд үргэлж оролцож, олон эмэгтэйд өдөр бүр бахархалыг нь төрүүлдэг хэмээн түүнийг сонгосон аж. Жоли 2009 оноос эхлэн “Эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос биш” гэсэн кампанит ажил эхлүүлж, эмэгтэйчүүдэд тусламжийн гараа сунгасан юм. Тэрбээр 2005-2014 оны хооронд хүмүүнлэгийн ажилд 100 сая ам.доллар зарцуулжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Жоли  иргэний дайны золиос болж буй Ирак, Сирийн иргэдтэй уулзсан билээ.

Удаах байранд Нобелийн шагналтан Пакистан охин Малала Юсуфзай, АНУ-ын Төрийн бичгийн дарга асан Хилари Клинтон, Их Британийн хатан хаан II Элизабет, дуучин Селин Дион, жүжигчин Жулиа Робертс, Мяньмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чи, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, хөтлөгч Опра Унфри, Германы Канцлер Ангила Меркель жагссан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж