25 настай залуу хоёр давхраас үсэрч гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

25 настай залуу хоёр давхраас үсэрч гэмтжээ

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлснээр өчигдөр өглөөний 10:30 цагт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 11 дүгээр хороололд 25 настай залуу хоёр давхраас үсэрч гэмтсэн хэрэг гарчээ. 11 дүгээр хорооллын хоёрдугаар байрны хоёр давхраас үсэрсэн залуугийн хөлийн өсгий гэмтсэн тул аврагч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.

Мөн өчигдөр аврагч нар  Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн нэгдүгээр гудамжийн  15 тоотын дэргэд гэрлийн шон дээр муур гараад бууж чадахгүй байна гэсэн дуудлагын дагуу ажиллажээ.  Үдшийн 22:24 цагт өгсөн эл дуудлагаар аврах ангийн зургаан  албан хаагч газар дээр нь очиж, муурыг шон дээрээс буулгасан байна.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж