Татвар төлөгчдөд хичээл зааж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Татвар төлөгчдөд хичээл зааж байна

Татвар төлөгчид санхүүгийн мэдлэг дутмагаас татвар, санхүүтэй холбоотой олон боломжийг алдаж, хүү торгууль төлөхөд хүрч байдаг. Тиймээс Татварын ерөнхий газраас татвар төлөгч аж ахуйн нэгж, компаниуд болон иргэдэд зориулсан сургалтыг хийж эхэлжээ. Сургалт нэгдүгээр сарын 19-ний  өдөр эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 6-ныг дуустал үргэлжилнэ.  Татварын ерөнхий газрын “Татвар төлөгчдийн танхим”-д долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригуудад үдээс өмнө 9.00-12.00 цагийн хооронд аж ахуйн нэгжүүдийг,  үдээс хойш 14.00 цагаас татвар төлөгч иргэдийг хамруулж байгаа ажээ.

Сургалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварын тухай хууль тогтоомж, татварын тайлагнал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох тухай, НӨАТ-ын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, татварын цахим тайлан гаргах, илгээхэд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, хичээл зааж байгаа юм байна. Хичээлийг Татварын ерөнхий газрын байцаагч нар  зааж буй юм.  

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж