Бид энэ удаа танд ажлын байрны стрессийн түгээмэл шалтгаануудын тухай ээлжит мэдээллийг хүргэж байна.
1. Ажлын хэт ачаалал
Даалгасан хугацаанд нийцэхгүй ажлыг гүйцэтгэж байгаа үед ажлын ачаалалд хүмүүс автдаг. Монголд ялангуяа төрийн үйлчилгээний байгууллагын ачаалал их байдаг. Жишээ нь, холбогдох судалгаанаас харахад* эмч, сувилагчдын 73,3% нь ажлын хэт ачааллаас үүдэн ажлын байрны стресст өртдөг байна.
2. Ажлын уйтгартай хэв маяг
Хүн сонирхолтой, ажлаасаа олон төрлийн мэдээлэл, эерэг мэдрэмж авах тусам түүнийгээ сэтгэл зүрхнээсээ хийж гүйцэтгэдэг.
3. Ажлын шат ахих боломж тодорхойгүй байх
Ажил эрхэлж байгаа хүнд ирээдүйг нь баталгаатай болгох карьер, мөн хувьдаа амжилт гарган ажлын шат ахих хэрэгцээ их байдаг. Ажлын шат ахих боломжгүй байх нь тухайн ажилтанг маргаашдаа итгэх итгэлийг бууруулж стресст оруулдаг.
4. Мэргэжлийн өндөр хариуцлага
Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлаас авахуулаад хүний амь насыг хариуцах хүртэлх хариуцлагыг хүмүүс өөрийн ажил үүрэгтээ агуулдаг. Ялангуяа богино хугацаанд хамгийн оновчтой шийдвэрийг гаргах шаардлагатай ажил нь хүмүүсийн стрессдэхэд хүргэдэг.
5. Удирдлагын дарамт
Удирдлагын зүгээс ажилчиддаа итгэхгүй байх, ажлыг хэт хянах, зөвхөн зааварлах, тушаах хэлбэр зэргээр харилцах, хөдөлмөр урамшууллыг бодит бусаар тооцох зэрэг нь тухайн хүний идэвхи санаачлага, бүтээлч байдлыг үгүй хийж, улмаар стресст оруулдаг.
6. Ажлын байран дахь харилцааны зөрчил
Үгүйсгэл, шүүмжлэл, хов жив, шударга бус өрсөлдөөн, атаархал, хардалт – Энэ бол ажилтан хоорондын зөрчлийн илрэл юм. Гэхдээ энэ нь ердөө 4 хувийг эзэлдэг.
7. Туслалцаа авахгүй байх буюу ганцаардал
Ажил дээрээ багийн нэгэн гишүүн байж, бусадтайгаа зохих асуудлуудыг хуваалцаж байх нь чухал.
Танд ажлын амжилт хүсье!