Бобби Кристина Браун. Фото: Frederick M. Brown / GETTY IMAGES NORTH AMERICA / AFP
Дуучин, жүжигчин агсан Уитни Хьюстоны охин Бобби Кристина Брауныг хиймэл комд оруулжээ. Эмч нар бүсгүйн тархи хавагнасныг оношилсон тухай өчигдөр(II.01) TMZ сайт мэдээлэв.
Бобби Кристина одоо эрчимт эмчилгээнд байгаа ба түүний өрөөнд эцэг Бобби Браун, түүний найз болох жүжигчин, зохиолч, бизнесмен Тайлер Перри нарыг орохыг зөвшөөрчээ.
Бүсгүйн нөхөр Ник Гордон түүний найз хоёр түүнийг бямба гаригт Росвелл дэх гэртээ ванндаа ус дүүргэн доош харсан байдалтай байхыг олж харжээ. Тэд түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Бүсгүйн өвчний шалтгааныг тодруулаагүй ба цагдаагийн газар гэрт нь нэгжлэг хийх эрхийг авчээ.
Уинтни Хьюстон гурван жилийн өмнө 2012 оны хоёрдугаар сарын 11-нд нас баржээ. Охин нь эхийнхээ үхлийг хүндээр хүлээн авсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР