Энэ долоо хоногт ямар үзвэр үзэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт ямар үзвэр үзэх вэ?

Та энэ долоо хоногт үзэх үзвэрийн хуваариа төлөвлөсөн үү. Энэ долоо хоногт таныг Бөхийн өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрыг зоривол дараах үзвэрүүд хүлээж байна.

Монгол бөхийн өргөө:

  • II.02-нд 19.00 цагаас “Амар байна уу” тоглолт.

“ТВ-10” телевиз үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ойд зориулсан “Амар байна уу” нийтийн дуучдын нэгдсэн тоглолтыг сар шинийн өмнө зохион байгуулахаар болжээ. Тоглолтод сэтгэлд шинэгэсэн сайхан дуугаараа олны танил болсон дуучид оролцох ажээ. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ У.Далантай, С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, С.Ганзориг болон дуулсан дуу бүхэн нь ардын дуу мэт түгэх болсон дуучин Лосолын Болдбаатар, Д.Намсрайноров, Д.Бурмаа нараас гадна залуу дуучид уригджээ. Мөн UVERTURA хамтлаг, ЦДБЭЧ-ын бүжигчид, “Авьяас” төвийн бүжигчид тоглолтод оролцож, өнгө гэрэл нэмэх юм байна.

  • II.06-нд 19.00 цагаас “Монголоо санасан сэтгэл” тоглолт.

Хөвсгөл нутгийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Я.Гэрэлчулууныг бид “Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, Хойморь сайхан нутаг зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээр нь андахгүй болсон билээ.

 

Улсын Филармони:

  • II.05-нд 19.00 цагаас “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны хөгжмийн бүтээлийн тоглолт.

 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр:

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж