Тагнуулын хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргах H2A пуужин ням гаригийн өглөө Кагошима мужийн Танэгашима арал дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас хөөрсөн тухай NHK мэдээлжээ. Хэсэг хугацааны дараа пуужин зөөгч хиймэл дагуулыг тойрог замд нь амжилттай гаргаж чадсан байна.
Хоёр радараар тоноглогдсон хиймэл дагуул Япон улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой тагнуулын мэдээлэл цуглуулах юм. Мөн дэлхийн гадаргын гэрэл зургийг шөнийн цагаар эсвэл цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд өндөр шийдэлтэйгээр авч дамжуулж байх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР