Премьер лигээс хасагдсан “Блэкпуль”-ийн удирдлагын зүгээс багийн ахлагч Чарли Адамд 12 сарын гэрээний сунгалтыг санал болгожээ. Далайн эргийн баг доош унасан ч багийн хүчээ алдалгүй байж, дахин Премьер лигт хүч үзэх хүсэлтэй байгаа нь тодорхой. Адамд санал тавьж байсан “Тоттенхэм” болон “Ливерпуль” багуудын саналыг “Блэкпуль” нэгдүгээр сард хүлээн аваагүй. Тэгэхээр Чампионшипт өрсөлдөх багт түүнийг үлдээх хүндхэн л байх болов уу.
Мөн “Улбар шарууд” Матт Гилкс, Стифен Крейни, Дэвид Вон, Брэтт Ормерод нарт шинэ гэрээг санал болгоод байгаа.
Мөн “Улбар шарууд” Матт Гилкс, Стифен Крейни, Дэвид Вон, Брэтт Ормерод нарт шинэ гэрээг санал болгоод байгаа.
Ричард Кингсон, Роб Эдвардс, Марлон Хэйрвүүд, Дэвид Карни, Энди Рэйд тэргүүтэй 11 тоглогч нь ирэх улиралд дахин улбар шар өмсгөл өмсөхгүй нь тодорхой болоод байна.
Харин Адам, Иан Эватт, Билли Кларк, Гари Тэйлор-Флэтчэр зэрэг тоглогч нартаа 12 сарын гэрээний сунгалтыг санал болгоод байгаа аж.
Премьер лигт тэсрэлт хийн, уран гоё тоглолтоороо олныг шуугиулж чадсан “Блэкпуль”-ийн эдгээр тоглогчдыг өөр багууд сонирхож байгаа нь гарцаагүй.
Score Studio