Гүзээлзгэний хэрэглээ усны хомсдол дагуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Гүзээлзгэний хэрэглээ усны хомсдол дагуулжээ

Зуны улиралд хамгийн өндөр үнэ хүрдэг гүзээлзгэнэ жимсний эрэлт хэрэгцээ Их Британи, Герман, Францад нэмэгдэхийн  зэрэгцээ байгаль  орчинд хохирол учруулах нь ихэсч байгаа гэнэ. Гүзээлзгэний хамгийн том экспортлогч Испани энэ амтат жимсний худалдаанаас жилд 400 сая еврогийн ашиг олж , 50 мянган хүнийг ажлын байраар хангадаг байна. Герман гэхэд л Испанийн хураадаг гүзээлзгэнээс гурав дахин ихийг импортолдог бол Франц удаалдаг ажээ. Испаничуудын “улаан алт” гэж нэрлэж заншсан жимсийг Европ руу төдийгүй, Өмнөд Испани руу экспортолдог юм. Гэсэн хэдий ч жимсний энэ асар том фермийг усаар хангах боломж хомс болж буй ажээ.  Испанийн усны агентлагийн  тооцоогоор  усны хомсдолд орсон гүзээлзгэний фермүүд усыг хууль бусаар зөөвөрлөх болсон гэнэ. Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгээс явуулсан судалгаагаар тус бүсэд хууль бусаар гүний усны худаг гаргасан мянга гаруй ферм байгаа ажээ. Тус бүсийн гүний ус нь Европын хамгийн чийглэг газар болох “Донана” дархан цаазат газрын  гүний усны эх ундарга юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж