Керри байрныхаа цасыг цэвэрлээгүй гэж торгуулав

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Керри байрныхаа цасыг цэвэрлээгүй гэж торгуулав

Жон Керри

Фото: Stefan Rousseau / Pool / AFP

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри байрныхаа өмнөх цасыг цэвэрлээгүй учир Бостон хотын сан хөмрөгт 50 ам.долларын торгууль төлөхөөр боллоо гэж Politico мэдээлжээ. Хотын захирагчийн тушаалыг Керри биелүүлээгүй гэж хотын оршин суугчид мэдээлээд цасыг нь цэвэрлээгүй байрны зургийг  нь хотын сайтад тавьсан байна.

 

Жон  Керрийн Бостон дахь байр

 

Төрийн нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Глен Жонсон тайлбар хийхдээ Керри Саудын Арабт айлчилж байсан учир цас цэвэрлэгээнд оролцох боломжгүй байсан гэжээ. Түүний туслахууд нь  бас л боломжгүй байсан бололтой.

 

"Төрийн нарийн бичгийн дарга торгуулийг баяртайгаар төлөх болно. Энэ шуурга энэ ондоо хамгийн хүчтэй нь байсан гэж найдацгаая» гэж хэлсэн хэвлэлийн төлөөлөгчийнх нь үгийг The Boston Herald сонин нийтэлжээ. Мөн тэрээр торгуулийн мэдэгдэл ирэхээс өмнө  байрныхаа цасыг цэвэрлэсэн гэж дуулгажээ.

 

Нэгдүгээр сарын 27-нд АНУ-ын зүүн эрэг хүчтэй цасан шуурганд дайрагдсан юм. Бостон хотын захирагч Мартин Уэлш хотын оршин суугч нарт цас цэвэрлэх үүргийг өгсөн байлаа. Хүмүүс гэр орныхоо байрны өмнөх цасыг цэвэрлэх үүрэгтэй болсон байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж