Хүүхэд, залуус гэлтгүй бүхий л насныхан зорин очих дуртай газрын нэг Скай ресорт цанын бааз ирэх долоо хоногийн даваа, мягмар гариг буюу хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд хямдрал зарлажээ. Энэ өдрүүдэд Цана+Лифт эсвэл Боард+Лифтний гурван цагийн багцын үнээ 15,500 төгрөг болж хямдруулсан байна. Цанын зориулалтын хувцас нэмж авахад 50 хувийн хямдрал үзүүлэхээ Скай ресортынхон амлаад байна. Энэхүү хямдрал хоёрдугаар сарын 9, 10-ны даваа, мягмар гаригуудад мөн үйлчлэх ажээ.
Уг нь тус цанын бааз даваа, мягмарт амардаг хуваарьтай ч оюутнуудын амралт эхэлсэн учраас амралтын өдрөө ажлын өдөр болгон зарлаж буй ажээ. Цаны бааз руу Хүүхдийн ордны хойд талын зогсоолоос автобусаар үйлчлэх юм байна.
Д.ЦЭЭЛ