Раллигийн ДАШТ Аргентинд

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Раллигийн ДАШТ Аргентинд

Раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь гараа ирэх амралтын өдрүүдэд Аргентинд болно. Нийслэл Буэнос-Айросээс хойд зүгт өрнөсөн сорил уралдааны анхаарлын төвд тэмцээнийг тэргүүлж байгаа дэлхийн долоо удаагийн аварга Себастьян Лёб байлаа. Түүний ард Хирвонен долоон оноо дутуу бичигдэж байгаа бол Огие араас нь нэхэж байгаа юм. 6,2 км-ийн урттай замд үзүүлсэн хугацаагаараа шилдгээ тодруулахад тэдний хоорондын зөрүү маш бага байсан. “Форд” багийн нисгэгч Микко Хирвонен тавдугаарт орох хугацааг үзүүлсэн ч тэрбээр уралдааны явцад амжилтаа сайжруулна гэдэгтээ итгэлтэй байлаа. Энэ жил 27 настай Франц нисгэгч Огие энэ өдрийн хамгийн шилдэг цагийг үзүүлж багийн анд Лёбыг ардаа хийж чаджээ. Тэрбээр дөрвөн минут, 42,1 секундэд замаа туулсан байна. Шинэ хурдны хайрцагтай уралдсан Яари Матти Латвала Аргентиний уралдааныг тааруухан эхлүүлж байна. Тэрбээр есдүгээр байрт бичигдсэнээр “Форд”-ынхны муу амжилт үргэлжилсээр байгааг батлах шиг болов. Петер Сольберг өөрийн “Ди Эс гурав” загвараар гуравт орох амжилтыг үзүүлсэн байна. Ингэснээр Аргентиний гараа мөн л “Ситреон” багийнхны хоорондын өрсөлдөөн болно гэсэн урьдчилсан таамаг дахин гарлаа. 1,451 км урттай нутаг дэвсгэрийг хамран зохиогдох раллигийн энэ удаагийн гараанд нисгэгчид 378,15 км замыг туулна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж