Монголын мэргэжлийн холбоодын төлөөлөл өнөөдөр хуралдаж, Мэргэжлийн холбоодын үндэсний зөвлөлийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байгууллаа. Энэхүү зөвлөл нь төр хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэх, шийдвэр гаргах процесст мэргэжлийн холбоодын оролцоог бий болгох, төрийн тодорхой чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх зорилт тавин ажиллах юм байна. Тус зөвлөлийн даргаар Монголын үндэсний зөвлөхүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга М.Чимэддорж сонгогдсон байна. 2011 оны төлөвлөгөөндөө төрийн бус байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах, засгийн газрын тодорхой чиг үүргүүдийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг голчлон анхаарч ажиллахаар тусгажээ.
З.ОРГИЛ