ОУВС зээлээ цуцалж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

ОУВС зээлээ цуцалж болзошгүй

Европын холбооны орнуудын сангийн сайд нар Олон улсын валютын сангаас Грек улсад дахин зээл олгох эсэх нь эргэлзээтэй байгааг анхааруулсан байна. Люксембургийг Ерөнхий сайд Жан-Клод Жанкир “Грек зээлийн баталгаа гаргаж чадахгүй бол Олон улсын валютын сан зээл олгохоо зогсооно” гэж мэдэгдсэн байна. Түүний энэ мэдэгдэл Грекийн эрх баригчдыг төсвийн алдагдлаа бууруулахад нь дарамт болж байгаа ажээ. Грекийн Ерөнхий сайд эдийн засгийн хатуу бодлого явуулахад дэмжлэг авахаар сөрөг хүчний намуудтай хэлэлцэж байгаа гэнэ. Тус улсын Ерөнхий сайд Жорж Папендрео өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн өмч хувьчлалын хөтөлбөр эхлүүлсэн юм. Гэвч Грекийн Засгийн газраас явуулж буй энэ бодлогыг Европын холбооны сангийн сайд нар буруушааж байгаа ажээ. Тус улс Европын холбоо, Олон улсын валютын сангаас 110 тэрбум еврогийн санхүүгийн зээл авснаас тав дахь хэсэг буюу 12 тэрбумыг ирэх сарын 29-нд олгох ажээ. 12 тэрбум еврогийн 3.3 тэрбумыг Олон улсын валютын сангаас гаргах юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж