Сангийн яамныхан “Зангиагүй уулзалт” хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Сангийн яамныхан “Зангиагүй уулзалт” хийлээ

Монгол Улсад Сангийн яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд тус яамныхан өнөөдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийлээ. “Зангиагүй уулзалт”-д  Сангийн сайд С.Баярцогт, дэд сайд Ч.Ганхуяг, Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал болон зарим хэлтсийн дарга нар оролцов.  Тэд  ирэх 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, үзүүлэлт, онцлогийн талаар  мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.  

Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлээр стратегийн зарим ордын олборлолт, ашиглалтын үйл явцыг идэвхжүүлж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дуусгавар болгон, Хөгжлийн банкаар дамжуулж улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Тиймээс ирэх онд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх томоохон ажлуудыг төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд тусгажээ.  Хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлнэ. Үүнд орон сууцжуулах, дэд бүтэц, эрчим хүч, авто замын ажлууд хамаарч байна.

Энэ онд Засгийн газраас Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргасан бол ирэх онд 500 тэрбум төгрөгийн баталгаа гаргах ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж