Зургаан хоолыг 12 минутын дотор иджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Зургаан хоолыг 12 минутын дотор иджээ

АНУ-ын “хоол идэгч мэргэжилтэй” Рэнди Сантел (Randy Santel) зургаан багц хоолыг ердөө 12 минутын дотор иджээ. Сантелийн идсэн хоолнуудад  утсан гахайн мах зургаан хэрчим, шарсан зайдас 6, өндөг 6, сам боорцог, шарсан талх 6, бин 6 ширхэг тус тус багтжээ.

“The Daily Mirror” сонинд мэдээлснээр энэхүү өвөрмөц арга английн Лестер хотын Жонс (Jones) нэртэй түргэн хоолны газар зохион байгуулжээ. Хоол идэж буйг нь харахаар 300 орчим хүн ирсэн байна.

Кафены эздийн нэг Камиль Коллайер ярихдаа “Ийм хэмжээний их илчлэгтэй хоол нэг дор идсэн найм дах хүн нь энэ америк залуу боллоо. Гэхдээ түүн шиг хурдан идсэн хүн өмнө нь гараагүй” гэжээ.

Рэнди Сантелын идсэн аварга хоолнуудын видеог түүний youtube сувгаас үзэх боломжтой.

Дашрамд сонирхуулад, Английн хоолны газрууд сурталчилгаагаа олон сонирхолтой хэлбэрээр хийдэг ба өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр английн Портисхэд хотын кафе 59 хоолноос бүрдсэн өглөөний хоолны багцыг үйлчлүүлэгч нарт санал болгосон байна. Энэхүү иж бүртэл нь ердөө 23 долларын үнэтэй гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж