Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVI их хурал Нийслэлийн иргэний танхимд үргэлжилж байна. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог их хурлаар нэгдсэн эвлэлийнхээ удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгоно. Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчид энэ удаа Сэтгүүлчдийн эвлэлийн одоогийн ерөнхийлөгч Б.Галаарид, "Mass agency" группийн ТУЗ-ын дарга Ч.Даваабаяр, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дарга асан М.Наранбаатар, TV5 телевизийн ерөнхий редактор Э.Дагиймаа нарын хүмүүс нэр дэвшээд байна. Энэ удаагийн хуралд хот, хөдөөгийн 240 гаруй сэтгүүлч оролцож байгаа аж.
С.СҮРЭН