Хүний нутагт жаргаж чадаагүй

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хүний нутагт жаргаж чадаагүй

Энэ удаад би нэгэн Монгол бүсгүйн тухай өгүүлэх
болно. Бас л аль оронд амьдардагийг нь нууцална аа. Хэн ч түүнийг
хаанаас ч
харсан дэндүү сайхан бүсгүй ч сэтгэлдээ асар их гуниг тээж явдаг билээ.
Монголд
төрсөн ч бага насандаа гадаадад амьдарч дунд сургуулиа тэнд дүүргэсэн
байна. Тэгээд
эх орондоо ирээд удаагүй байхдаа нэгэн Монгол залуутай гэрлэж хөөрхөн
хүүтэй
болсон бөгөөд хүүгээ ой хүрээгүй байхад нөхрийн хамт ажил хийж мөнгө
олохоор
бас дахин хилийн дээс даван оджээ. Олон жил хүнд хүчир ажил хийж байхад
нь
Америкт ахтай нь хамт амьдарч байсан ээж нь насан өөд болсон байна.
Ингээд газар
дээр ганц ахаасаа өөр хамаатан садан гэх хүнгүйгээр үлджээ. Хараар
ажиллаж
байсан болохоор ээжийнхээ буяны ажилд ч оролцож чадаагүй ажээ. Ингээд
нөхрийн
хамт хөдөлмөрлөж хангалттай их мөнгө хурааж тэднийгээ хадмууд руугаа
явуулж
байр захиалаарай гэсэн боловч нөгөөдүүл нь ерөөсөө байр захиалах нь
битгий хэл
мөнгийг нь үрчихээд нэмж байнга нэхдэг байжээ. Тэр болгонд явуулах
боловч байр
байхгүй. Мөн маш олон машин явуулсан ч нэг өдөр та 2-ийг явуулах гэж
барьцаанд
тавьсан байр хураагдчихлаа, бид гудамжинд гарах нь,, хүүхдийг чинь
тэжээх гэж
зовж байна гэсэн байгаам. Гуйж түүж зээлж бөөн юм болж байрны мөнгө
явуулж. Түүнээс
гадна нөхөр нь байнгын дарамтлаастай. Хүний нутагт байж л эхнэрээ хардаж
зодож
зовоодог байж. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв, нэг л өдөр нөхрөөсөө
зугтан
оджээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж