Д.Арвин гишүүний зөн билэг

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Д.Арвин гишүүний зөн билэг

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Арвин “Малайзад суусан өмнөх Элчин сайд их муу ажилласан. Гадаад харилцааны яам Ш.Алтантуяагийн аавынх нь хүсэлтээр ажилласан болохоос биш ер нь Элчин сайдууд хангалтгүй ажилласан. Малайзын Засгийн газар Монголын ард түмнээс уучлалт гуйгаагүй байгаа. Хоёрын хоёр эмэгтэйн амийг авчихаад байхад бид нар энд гөлийчөөд сууж байгаа нь дэндүү хайхрамжгүй байна. Тэгэхээр Малайзад суух Элчин сайд очоод Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдийг үнэхээр цаазаар авч байна уу, үгүй юу гэдгийг мэдээд Монголын ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Монголын ард түмнээс уучлалт гуйлгах хэрэгтэй. Мэдээж бурхан шийтгээд Малайзын онгоцуудыг сүйрүүлээд бодийг нь хөтөлсөн. Би мэдэж байгаа юм” гэх зэргээр ярьсан нь зарим хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж орхижээ. Бөөгийн шашин шүтдэг, Дондогдулам хатны сүнстэй ярилцдаг гэх зэргээр нэр хоч зүүж ирсэн Д.Арвин гишүүнийг хэлсэн үг хоёр улсын хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх вий дээ. Хамар дор хагархай гэж төрийн түшээ хүн ярих, хэлэхээ бодолцож сурмаар.

С.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж