Исламын зэвсэгт босогчидтой мөргөлдсөний улмаас цагдаагийн 44 алба хаагч амь үрэгдсэнд Филиппин эмгэнэн гашуудаж байна. Филиппиний өмнөд хэсгийн Магинданао мужид гарсан мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн цагдаагийн 44 офицерийг өнөөдөр /I.30/ нутаглуулах аж.
Филиппиний цагдаа нар өнгөрсөн амралтын өдрөөр террорын хоёр сэжигтнийг мөшгин явсаар исламын “Моро үндэсний салан тусгаарлах фронт”-ын мэдэлд буй тосгонд нэвтэрчээ. Гэвч цагдаа нар уг ажиллагааныхаа тухай исламын зэвсэгт босогчдын фронтод мэдэгдээгүйгээс үл ойлголцол үүсч, ширүүн мөргөлдөөн гарсан аж.
“Моро үндэсний салан тусгаарлах фронт” өнгөрсөн 2014 онд Филиппиний Засгийн газартай энхийн гэрээ байгуулснаар автономит мужид үймээн самуун намжаад байжээ. Филиппиний Засгийн газар, исламын зэвсэгт босогчдын хооронд дөрвөн жил үргэлжилсэн үймээн самууны улмаас олон мянган хүний амь хохирсон аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС