Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Болд төмөр Ерөө гол” хүдрийн уурхайд өчигдөр осол гарч, нэг хүний амь эрсэдлээ. Осол оройн 18.40 цагийн үед гарчээ. Тус уурхайд ажилладаг 30-40 насны хоёр эрэгтэйн нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсон байна. Амьд үлдсэн эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа аж. Тус уурхайн ажил 19.00 цагт дуусч, ажилчид нь ээлжээсээ буудаг бөгөөд ажил тарахаас ердөө 20 минутын өмнө дээрх осол гарсан байна.
С.Отгон