CNPC энэ жил нефтийн хэрэглээ Хятадад өснө гэлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

CNPC энэ жил нефтийн хэрэглээ Хятадад өснө гэлээ

Фото: AFP

Хятадад нефтийн хэрэглээ 2015 онд гурван хувиар өснө гэж Дундад улсын хамгийн том улсын корпораци CNPC дүгнэлтээ гаргажээ.

CNPC тооцсоноор, эрэлт нь хоногийн 310 мянган баррель нефтиэр өсөн хоногийн хэрэглээ нь 10,68 сая баррель болох ажээ. Хятадын нефтийн импорт нь 5,4 хувиар нэмэгдэн хоногт 6,49 сая баррель байх гэнэ. Тэр  нь өнгөрсөн жилийн 10 хувийн өсөолтөөс доогуур байна.

Байгалийн хийн хэрэглээ 9,3 хувиар нэмэгдэн 200 тэрбум шоо метр болно. Түүнд нь шахмал хийн 65 тэрбум шоо метр хий орж байна.

Хятад нь нефть, хийн хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт ордог томоохон  хэрэглэгч юм. Тиймээс Хятадын дүгнэлт  уг түүхий эдийн үнэд сайнаар нөлөөлдөг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж