Дон Томпсон (зүүнээс), Стив Истербрук
Фото: mcdonalds.com
"Макдоналдс» (McDonald's) сүлжээний ерөнхийлөгч Дон Томпсон гуравдугаар сарын 1-нээс огцорч түүний оронд компанийн дэд ерөнхийлөгч Стив Истербрук томилогдож байгаа аж.
Компанид 25 жил ажилласан Томпсон, “Мак гэр бүлтэйгээ салах ёслол хийх болсон маань хүндээр тусч байна. Би ажил хэргээ Стивт шилжүүлж байна. Тэрээр бидний ажил үйлсийг урагш амжилттай хөтлөн авч явна гэдэгт би итгэлтэй байгаа” хэмээн өгүүлжээ.
Худалдаа буурч байгаатай холбоотойгоор компанийн удирдлага хөрөнгө оруулагч нартаа байдлыг сайжруулах ноцтой эрмэлзэлтэйгээ харуулахаа халгаа сэлгээ хийж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.
Компанийн үзүүлэлт өнгөрсөн онд өмнөх 2013 оныхоос бүх чиглэлээр доогуур байлаа. Тийм байдалд уг компани хамгийн сүүлд 2002 онд орж байжээ. Компанийн Орос дахь салбаруудад шалгалт ихээхэн гарч хэдэн арван зоогийн газрууд нь ариун цэврийн стандартыг ноцтой зөрчсөн байсан нь ажилд томоохон сөрөг нөлөөг үзүүлсэн байна. Энэ сүлжээний 35 мянга гаруй зоогийн газрууд дэлхийн 118 онд ажиллаж байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР