Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын амралт эхлэх гэж буй энэ үед Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” зуслан эхний ээлжийн амрагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Зуны туршид нийт найман ээлж хүлээн авах тус зуслангийн эхний ээлж ирэх сарын 5-нд эхлэх гэнэ. Нэг ээлж найм хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь 64 мянган төгрөг. Хүүхдүүд аюулгүй орчинд амарч, зугаалахаас гадна төрөл бүрийн сургалтад хамрагдах боломжтой гэнэ.