Занданшуулсан шарилын үзлэг дуусаагүй

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Занданшуулсан шарилын үзлэг дуусаагүй

Хууль бусаар тvvхэн дурсгал худалдаалах гэж байна гэх мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагынхны илрүүлсэн 200 гаруй жилийн настай гэгдэж буй занданшуулсан шарилын талаарх үзлэг үргэлжилж буй аж.

Шүүхийн шинжил­­гээний үндэсний хүрээлгийнхэн, архелогич, шашны төлөөлөгчдийнхөн хамтаар уг шарилыг судлан дүгнэлт гаргахаар ажиллаж буй бөгөөд энэ талаар бурханч лам Г.Пүрэвбатаас тодруулахад “занданшуулсан шарилыг яг одоо судалж байна. Дүгнэлт удахгүй гарна. Хоёр хоногоос хэтрэхгүй байх. Тэр үед нь л мэдээлэл өгнө. Одоо дутуу тодорхойгүй зүйл ярих боломжгүй” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад уг шарилын талаар өмнө нь тэрээр “Очир завилгаар суулган зvvн мутрыг тэгш агуулсан баруун мутрыг цээжиндээ ном номлохын судартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил. Нэлээд эртний бєгєєд их номтой хvн гэдэг нь тодорхой. Гэхдээ судлах зvйл нэлээд байна” хэмээн хариулж байсан билээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж