Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэв

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданаар ахлуулсан ажлын хэсэг гарсан билээ. Тэгвэл өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж өмнөх хуулийг хүчингүй болгон, шинэчилсэн найруулгыг баталлаа.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай  хуулийг 2003 онд батлагдсанаас хойш нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан төслийг ийн шинэчлэж буй юм.

Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж буйтай холбоотойгоор 30 орчим хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт орж байгаа юм байна.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж