Өнөөдөр хаана юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хаана юу болох вэ?

11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Нийслэлийн МАН-ын хорооноос Налайх дүүрэгт үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан “Нисдэг дарга” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд дуучин Я.Гэрэлчулууны уран бүтээлийн “Монголоо санасан сэтгэл” анхны бие даасан тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

12.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд “Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-аас Гацууртын ордыг олборлохын зэрэгцээ Ноён уулын бүс нутаг, түүх дурсгалын үнэт олдворуудыг хамгаалах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэржилтийн талаар гаргасан зарлигийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулна.

14.00 цагт Чингис зочид буудалд Нотариачдын уулзалт, цахим нотариатын хэлэлцүүлэг болно. Нийт шүүх, Монголын нотариат, хуульзүйн гээд 17 байгууллагын 70 гаруй хүн оролцоно.

16.00 цагт Франц Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан арга хэмжээ болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж