iPhone-ын бидний мэдэхгүй боломжууд

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

iPhone-ын бидний мэдэхгүй боломжууд

Apple компанийн хамгийн их борлуулалтай брэндүүдийн нэг iPhone ухаалаг гар утас олон гайхалтай үйлдлүүдийг гүйцэтгэх боломжуудыг өөртөө агуулсан байдаг. Үүнийг хэрэглэгчид төдийлэн сайн мэдэхгүй тал бий.

Тиймээс хүмүүсийн тэр бүр мэддэггүй шидэт боломжуудын тухай танилцуулъя.

iPhone: БИДНИЙ МЭДЭХГҮЙ БОЛОМЖУУД

  • Зай тань дуусах гээд байна уу? Тэгвэл дэлгэцээ хар цагаан горимонд шилжүүлбэл зайг илүү удаан ашиглана. Ингэхдээ Settings > General > Accessibility руу нэвтрээд Grayscale горимыг ON болгоно.
  • Мессежүүдийнхээ ирсэн, уншсан цагийг харахыг хүсвэл мессеж дээрээ дараад зүүн тийш нь гулгуулахад хангалттай.
  • Хэрвээ таны утасны зай илүү хурдан багасаад байвал та аль аппликэшн зайг их үрээд байгааг мэдээд хааж зохицуулж болно. Ингэхдээ Settings > General > Usage > Battery usage руу ороод харвал зайг хамгийн их идэж байгаа аппликэшнуудыг харуулна.
  • Мэссэжээр бичсэн бүх текстээ нэгэн зэрэг устгахын тулд та утсаа зүгээр л сэгсрэх хэрэгтэй. Энэ үед сонголт хийх цонх гарч ирэх ба Undo дээр нь дарахад текст устана.
  • Чихэвчний товчлуур болон утасны их бие дээрх дуу нэмэх товчлуураар зураг авч болно.
  • iMessage ашиглан аудио эсвэл видео бичлэг хэн нэгэн рүү илгээж болно. Энэ аудио эсвэл видео нь хоёр минутын дараа автоматаар устдаг. Нүцгэн зургаа ч явуулж болох нь. Дараа нь үлдэхгүй тул аюулгүй. Ингэхдээ шинэ мессэж бичих цонхны хоёр талд байрлах микрофон эсвэл камерны дүрсэн дээр удаан дарахад бичлэг хийх товч гарч ирнэ.
  • Passcode "Нууц код" 4 оронтой тоогоор биш илүү урт тоо үсэг оруулах боломжтой

Settings->General->Passcode lock

iPhone 5s Settings ->Touch ID ->Passcode "iOS 7.1"

Simple Passcode OFF болго.

  • Airplane горим асаагаад цэнэглэвэл хоёр дахин хурдан цэнэглэгддэг.
  • Та аль нэг зургийг нийт зурагнуудын жагсаалтаас хасаж, харагдуулахгүй болгож болно. Ингэхдээ нээсэн зурган дээр удаан дарахад Hide товч гарч ирэх ба түүн дээр дарснаар жагсаалтаас хасагдана. Харин Albums дотрох Hidden хэсэгт зураг тань хадгалагдаж байх болно.
  • Чичиргээ "vibrator" өөрчлөх энэхүү арга нь хэн нэг хүнээс ирж буй ямар нэг дуудлагыг өөрчилснөөр дараа нь түүнээс ирэх дуудлагыг мэдэх боломжтой

Settings -> Sound -> Ringtone ->  Vibration -> Create New Vibration

  • “Handoff” хэмээх функцээр Apple-ын олон төхөөрөмжүүд дээр үргэлжлүүлэн ажиллах боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та iPhone дээрээ хийж байсан үйлдлээ уг функцын тусламжтайгаар Mac компьютер болон iPad таблет дээр үргэлжлүүлэн хийж болно. Жишээ нь, ямар нэгэн веб сайт дээр үзэж байсан видео болон мэдээгээ үргэлжлүүлэн ашиглана гэсэн үг.
  • “Personal Hotspot” буюу iPhone-оороо дамжин Mac компьютерээс интернэтэд холбогдох боломжтой. Заавал тохиргоо хийхгүй, таны Mac интернэт рүү хандахад л iPhone нь автоматаар холбогч болно.
  • "Time Lapse Guide" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ганцхан товчин дээр дарснаар тодорхой хугацааны давтамжтай олон зураг дарах юм. Та зураг дарахын өмнө хугацааг тохируулж өгснөөр шаардлагатай агшинд гайхалтай зургуудыг үргэлжлүүлэн дарах болно. Үүнийг ашиглахын тулд камера аппликэшний доор байрлах tab-ийн дагуу зүүн тийш "Time Lapse" болтол нь товших юм. Ингэж авсан зургийн цувралыг видео болгож тоглуулахад үнэхээр сонирхолтой хурдасгасан  дүрс үүснэ.
  • Family Sharing буюу Apple ID контентоо дундаа ашиглах боломжтой. Та гэр бүлийнхээ 6 хүртэл хүнийг нэг групп болгож нэмснээр худалдаж авсан контентоо дундаа ашиглах боломжтой юм. Мөн хүүхдүүдийнхээ хэрэглээг хянах, зохицуулах боломжтой.
  • Хэрвээ утсаа хоёр гараар хэрэглэх боломжгүй байх үед хуруу тань аппликэшнүүд дээр дарж хүрэхгүй байж магадгүй. Тэгвэл Home товчин дээр ойрхон хоёр удаа товшино, гэхдээ товчоо дарах биш шүү. Яг л цонхон дээр хуруугаараа тогшиж байгаа мэт. Тэгвэл аппликэшний айконууд нь нүүж хуруунд тань ойртож өгнө.
  • Дуу хоолойгоо бичиж мэссэжээр явуулах. Мэссэж бичих цонхоо нээгээд чихэндээ ойртуулаад ярихад таны яриаг шууд бичиж эхэлнэ.
  • Камерныхаа зураг авах товч дээр удаан дарснаар та олон зураг дарах бөгөөд энэ нь танд хөгжилтэй агшин бүрийг алдалгүй дарах боломжийг нээж өгч байгаа юм.
  • Санамсаргүй Safari броузерээ хаачихаад орж байсан вебээ олохгүй байвал, Safari-гийн доод талын меню дээр байгаа “+” товчийг удаан дар. Тэгвэл сүүлд хаагдсан вебүүд гарч ирнэ.
  • Таны дэлгэц цоожтой байхад хэн нэг рүү залгахад заавал дэлгэцээ unlock хийж нэвтрэх болдог. Тэгвэл Apple-ийн үйлдлийн системийн сүүлийн хувилбар болох iOS 8 дээр Home товчоо дараалан хоёр дарснаар таны сүүлд залгасан дугааруудын жагсаалт гарч ирэх юм. Мэдээж үүнийг нууцлалын шаардлагаар хориглож бас болно.
  • Хэн нэгэнд өөрийн байгаа газраа iMessage ашиглан мэдээлж болно. Ингэхдээ тэр хүн рүүгээ мессэж бичихээр ороод баруун дээд булан дахь Details товчийг дараад Send my Current Location товчийг дарна.
  • Spotlight хайлтаар зөвхөн утсан дээр байгаа мэдээллүүдээс гадна Wikipedia, App store, iTunes зэргээс хайлт хийн үр дүнг давхар харуулна.
  • Ямар ч үед та “Hey Siri” гэж дуудахад л iPhone таньтай ярьж эхэлнэ. Мөн Siri нь дуу хөгжмийг таньдаг болсон байна. Ингэхийн тулд та ямар нэг апп нээхгүй, харин iPhone-ыхаа Home товчыг дарсан хэвээр тоглогдож байгаа хөгжмийг сонсгоно. Үүний дараа iPhone энэ хөгжмийн тухай бүх мэдээллийг олж мэдээлэх юм.

Н.ЦЭНДСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж