НБА-гийн талбайд өнөөдөр 11 тоглолт боллоо. Эхний тоглолтод Жеймсийг ирсэнээс хойш нэг хожигдол долоон хожилыг аваад байгаа Клевлэнд Кавалерс талбай дээрээ Портлэнд Трэйл Блэйзэрс багтай тоглолоо.
Тоглолтын эхний хагаст 44-54 харьцаагаар илүүрхсэн Кавалерс тоглолтын дуусахад хоёр минут дутуу байхад гурван онооны зөрүүгээр хожигдож байсан байна. Гэвч Ирвинг хоёр удаа холын зайнаас оруулж оноогоор илүү гарснаар 94-99 харьцаагаар найм дараалсан ялалт байгууллаа. Кари Ирвинг тус тоглолтод 19 удаа холын зайнаас шидэлт гүйцэтгэснээс 11-ийг оруулсан бөгөөд дөрөвдүгээр үед баг нь нийт 20 оноо авснаас Ирвинг 16-г авсан байна.
Тус тоглолтод Леброн Жеймс талбайд гараагүй бөгөөд багаа тэргүүлж Кари Ирвинг замналынхаа хамгийн их 55 оноог авсан бол Мозков 12 оноо, 10 самбараас бөмбөг авч, ЖР Смит 11 оноо, Кэвин Лов 10 оноо, 12 самбараас бөмбөг авч тусалжээ. Харин эсрэг багаас Ламаркус Олдрэйж 38 оноо, 11 самбараас бөмбөг авсан ч энэ ялахад хангалтгүй байжээ.
Бусад тоглолтууд
Портлэнд Трэйл Блэйзэрс 94-99 Клевлэнд Кавалерс
Детройт Пистонс 69-89 Филадельфи 76
Сакермэнто Кингс 102-119 Торонто Репторс
Бостон Селтикс 98-110 Минносато Тембэруолвз
Бруклин Нетс 102-113 Атланта Хаукс
Даллас Мавирекс 94-99 Хьюстон Рокетс
Денвэр Наггетс 93-85 Нью-Орлэйн Паликанс
Оклахома Сити Тандер 92-100 Нью-Иорк Никс
Шарлот Хорнетс 86-95 Сан Антони Спөрс
Лос Анжелес Клиппэрс 94-89 Юта Жазз
Вашингтон Уйзардс 98-106 Финикс Санс