Асуулгын хариуг Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга өглөө. Хөтөлбөрт тусгасны дагуу Засгийн газрын зүгээс 100 мянган айл орон сууц барихаар төлөвлөсөн. Үүний 25 мянган айлын орон сууцыг орон нутагт барина. Харин Улаанбаатар хотын хэмжээнд баригдах 75 мянган айлын орон сууцыг Баянголын ам, МҮОНРТ, Яармагийн дэнж, Буянт-Ухаа гэх хэд, хэдэн газарт барихаар төлөвлөсөн. Орон сууцны дэд бүтцийг байгуулахад эхний ээлжинд 350 орчим тэрбум төгрөг гаргахаар тусгасан. Зарим ажлууд хийгдээд эхэлжээ. Мөн хөтөлбөрт тусгаснаар бүх аймгийг хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасан. Үндсэндээ 1377 км авто замын зураг төслийг хийгээд дуусгачихсан. Нэгэнтээ зураг төсөл нь бэлэн болчихсон учраас энэ онд багтаан 1377 км авто замыг барьж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Үлдэж байгаа 4500 км замын зураг төслийг мөн энэ жил гаргуулахаар ажиллаж байна гэсэн мэдээлэл өглөө.
“Шинэ бүтээн байгуулалт”-ын тухай ярилцаж байна
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайд С.Батболдод хандан тавьсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатанд яваа талаарх асуулгын хариуг сонсч эхэллээ.
Г.Дарь