Олимпийн аварга шилдэг оюутан

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга шилдэг оюутан

Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярын талаар сүүлийн үед таагүй мэдээллүүд гарч, түүнийг эхнэрээсээ салж байгаа гэх хов жив энд тэндгүй нисэх болсон. Харин энэ асуултыг олимпийн аварга Н.Түвшинбаяр эрс үгүйсгэж “Одоо байгаа энэ амьдралдаа сэтгэл хангалуун байна. Ханийгаа солихгүй шүү. Амьдралд учрах ёстой хүмүүс байдаг гэдэг. Би тэр учрах ёстой бүсгүйтэйгээ учирсан” хэмээн хариулсан юм гэнэ лээ. Харин түүний талаар сүүлийн үеийн таатай мэдээ дуулгахад тэр сургуулийнхаа шилдэг оюутны нэг болсон гэнэ. Аварга маань ШУТИС-ийн эрчим хүчний сургуулийн цахилгаан автоматжуулалтын ангид суралцаж байгаа аж. Өнгөрсөн жил нэгдүгээр курст элсэн орсон Н.Түвшинбаяр сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгараад амжжээ. Ангийнхан нь ч олимпийн аварга Н.Түвшинбаярт хир халдаадаггүй сурагтай.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж