Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, алдаршуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран өнөөдөр шинээр мэндэлсэн бяцхан үрсэд зориулан ном хурлаа. Энхүү хурлыг хамба лам Д.Чойжамцаар ахалжээ.
Монголчууд бид энэ сарын 24-нд гурван сая дахь иргэнээ өлгийдөж, Өмнөговь аймгийн иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа гэх залуу хосууд гурван сая дахь иргэний аав, ээж болсон билээ.
Б.ЭНХ