“PayPal” “Google”-ийг буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

“PayPal” “Google”-ийг буруутгажээ

Интернэт төлбөр тооцооны “PayPal” компани хайлтын “мангас” гэж болох “Google” компанийг “Дижитал хэтэвч” үйлчилгээндээ тэдний технологийг хулгайлсан хэмээн шүүхэд гомдол гаргасан байна. Өдгөө “Google”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй, "PayPal” компанийг үндэслэгч Осама Бидиерийг гол буруутанд тооцож байгаа юм. “Google” шинэ үйлчилгээ нэвтрүүлэх болсноо зарласны дараа шүүхээс ийм гомдол ирсэн ажээ. “Google” болон Бидиер одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.  “Google” “Дижитал хэтэвч” үйлчилгээг  ирэх зунаас АНУ-д нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Энэ нь  “Google”-ийн Android үйлдлийн системтэй гар утсанд зориулсан бүтээгджээ.

“PayPal”-ын шүүхэд гаргасан гомдолд Бидиер тус компанийн гүйцэтгэхээр ажиллаж байхдаа “Google”-ийн талд ажиллаж эхэлсэн гэжээ. “Google”-ийн хэл ам татлаад буй технологи нь гар утас хэрэглэгчдэд утаснаасаа төлбөр тооцоо хийх боломж олгох юм. Уг үйлчилгээг Японд хэдийнэ нэвтрүүлсэн бөгөөд удахгүй дэлхий нийтэд түгэх бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж