Долоон улс Ерөнхий ассамблейн эрхээ хасуулав

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Долоон улс Ерөнхий ассамблейн эрхээ хасуулав

Фото: ТАСС

 

Гренада, Киргиз, Маршаллын арлууд, Македони, Тонга, Вануату, Йемен зэрэг долоон орон татвараа төлөөгүй учраас НҮБ-ын Ерөнхий ассамблейн саналын эрхээ түр хугацаагаар хасуулсан тухай Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.

"Долоон орон Ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганы явцад санал өгөх эрхгүй боллоо. Эд бол Гренада, Киргиз, Маршаллын арлууд, хуучин Югославын Македони улс, Тонга, Вануату, Йемен" хэмээн тэрбээр тодотгожээ. Түүний хэлснээс харвал хэд хоногийн өмнө татвараа бүрэн нөхөн төлсөн гэх Руанда уг жагсаалтаас хасагджээ.

 

НҮБ-ын дүрмийн 19 зүйлийн дагуу тус байгууллагын гишүүн орны саналын эрхийг хоёр жилийн татвараа бүтнээр төлөөгүй тохиолдолд хасдаг байна.

 

Нэгдүгээр сарын 28-ны байдлаар уг жагсаалтад нийт 11 улс хамрагджээ. Дээр дурьдагдсан орнуудаас гадна Коморын арлууд, Гвиней-Бисау, Сан-Томе ба Принсипи, Сомали зэрэг дөрвөн орон татвараа төлөөгүй байна. Гэвч тэдний татвар төлөлтийг Ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулган дуустал хойшлуулан, харж үзэхээр болжээ.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны Ерөнхий ассамблейн дарга Сэм Кутесед явуулсан захидлаар бол Киргиз эрхээ сэргээлгэхийн тулд 6731 ам.доллар төлөх ёстой гэнэ. Харин хамгийн бага татварыг буюу 1,2 саяыг Сомали төлдөг байна. Цаашлаад Коморын арлууд 862 мянган ам.доллар, Сан-Томе ба Принсипи 805 мянган ам.доллар, Гвиней-Бисау 373 мянган ам.долларын өр тус тус төлөх ёстой байна.

 

Дюжаррикийн хэлснээр, НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар эдгээр орнуудад хандан, татварын өрөө хурдан барагдуулж, дэлхийн хамтын нийгэмлэгт гишүүнчлэлээ бүтэн болохыг уриалжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж