Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн байдлаар зам тээврийн осолд хүүхэд өртсөн тохиолдол 4089 бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 3639, орон нутагт 450 байна. Түүнчлэн улсын хэмжээнд хүүхэд, өсвөр үеийнхний үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн онд 31,4 хувь буурсан боловч эцэг эхийн хайр халамж, хайхрамжгүй байдал, гэр бүлийн таагүй орчин, хүчирхийлэл, насанд хүрэгчдийн үлгэргүй байдлаас шалтгаалан хүүхэд залуучууд бусдад уруу татагдаж, гэмт хэрэгт холбогдох, хууль эрхийн мэдлэггүй, санамсар болгоомжгүйгээсээ гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн золиос хохирогч болж, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал их гарч байна. Дэд зөвлөлүүд судалгаагаар гаргасан дээрх баримт тоон дээр түшиглэн гол тулгамдсан асуудлаа тодорхойлж цаашид хийх ажлын чиглэлээ гаргаж үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлж байх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар болов.
Дорнод аймагт төрийн болон төрийн бус иргэний нийгмийн 20 орчим байгууллага энэ аянд нэгдэж ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.