Сэтгүүлчид Ёс зүйн зөвлөлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид Ёс зүйн зөвлөлтэй боллоо

Олон жилийн турш яригдаж, биеллээ олж чадахгүй байсан Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах чуулган өчигдөр боллоо.

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллагыг аливаа ашиг сонирхлоос ангид, олон улсын жишгийн дагуу мэргэжлийн түвшинд байгуулахаар сэтгүүлч, судлаач, эвсэл холбоо болон төрийн бус байгууллага санал нэгдэн сүүлийн нэг жилийн туршид идэвхтэй ажилласан юм.

Чуулганаар Монголын хэвлэл мэдээллийн Ёс зүйн зөвлөл НҮТББ- ийг байгуулж, уг ТББ-ын дүрмийг хэлэлцэн баталлаа.

Өчигдрийн үүсгэн байгуулах чуулганыг урьтаж дээрх телевиз, сонин, сайт, радио, орон нутаг гэсэн салбар тус бүрээр хуралдаж, Хэвлэлийн зөвлөлд ажиллах Удирдах зөвлөлийн болон Ёс зүйн зөвлөлийн гишүүдийг сонгоод байсныг үүсгэн байгуулах чуулганаар баталгаажууллаа.

Монголын Хэвлэлийн зөвлөлийн Удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй, Ёс зүйн зөвлөл нь хоёр хороо бүхий 30 гишүүнтэй байх юм.

Монголын хэвлэл мэдээллийн Ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар Монгол ТВ-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин, Ёс зүйн зөвлөлийн Хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээллийн ёс зүйн хорооны даргаар "Өдрийн сонин" -ы хуулийн зөвлөх, "Нийслэл таймс" сонины ТУЗ-ийн дарга  Ш.Сүхбаатар, Ёс зүйн зөвлөлийн Өргөн нэвтрүүлгийн салбарын ёс зүйн хороон даргаар МУБИС-ийн доктор, профессор Ж.Батбаатар нар сонгогдлоо.

"Засгийн газрын мэдээ" сонины Ерөнхий эрхлэгч С.Батбаатар Монголын сэтгүүл зүйн салбарт түүхэн үйл явдал тохиож байгааг онцолж байсан бол МХЧБФ-ын тэргүүн У.Тамир ""Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсанаар сэтгүүлчдийг шүүхийн хаалга татахаас сэргийлэх, олон нийтийн мэдэх эрхийг хангах, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн төлөвшлийг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай" гэв.

Судалгаагаар 1999 – 2011 оны хооронд хэвлэл мэдээллийн редакц, сэтгүүлчийн эсрэг иргэний 297, эрүүгийн 16 хэрэг шүүхээр орж байсан байна.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн нэр хүнд, сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилгоор сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах чиг үүрэгтэй Монгол Улсын хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага байх юм.

Монголын хэвлэл мэдээллийн Ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүд:

  1. Ч.Номин, дарга, Монгол HD телевизийн гүйцэтгэх захирал

  2. Ж.Сандагдорж, гишүүн, “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч

  3. И.Отгонжаргал, гишүүн, “Монголиан экономи” сэтгүүлийн орлогч эрхлэгч

  4. Д.Оюун-Эрдэнэ, гишүүн, “Өнөөдөр” сонины тоймч

  5. Ч.Батцэнгэл, гишүүн, Медиа порт консоциумын тэргүүн

  6. Б.Энхтуяа, гишүүн, МҮОНРадиогийн хэлтсийн дарга

  7. С.Шаравдорж, гишүүн, ОНХМХ-ийн Тэргүүн

  8. Ж.Энхбаатар, гишүүн, Төв аймгийн 106.5 радиогийн захирал

  9. Г.Норжмаа, гишүүн, “Булганы мэдээ” сонины тоймч

  10. Б.Оюунгэрэл, гишүүн, Мэдээллийн сайтуудын ассосиацийн тэргүүн

  11. Г.Саруул, гишүүн, Монголын сайтуудын холбооны ерөнхийлөгч

  12. Ш.Жаргалсайхан, гишүүн, Монголын сайтуудын холбооны ерөнхийлөгч

  13. Х.Наранжаргал, гишүүн, Глоб интернэйшнл Төв ТББ-ын тэргүүн

  14. У.Тамир, гишүүн, Мэдээлэл холбооны чадавхийн хөгжлийн форум ТББ-ын тэргүүн

  15. Г.Гүнжидмаа, гишүүн, Хэвлэлийн Хүрээлэн ТББ-ын гүйцэтгэх захирлын орлогч

Хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээллийн ёс зүйн хорооны гишүүд:

  1. Ш.Сүхбаатар, дарга, “Нийслэл таймс” сонины ерөнхий эрхлэгч, Өдрийн сонины хуульч, хууль зүйн ухааны доктор

  2. С.Батбаатар, гишүүн, “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч

  3. Я.Мөнхжаргал, гишүүн, “Алаг хорвоо” сонины эрхлэгч

  4. Э.Энэрэл, гишүүн, “Өдрийн сонин”-ы албаны дарга

  5. Х.Болормаа, гишүүн, “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга,

  6. Б.Цогзаяабаатар, гишүүн, ”Урсгал” сонины сэтгүүлч

  7. А.Бямбасүрэн, гишүүн, “Ховдын мэдээ” сонины эрхлэгч

  8. Б.Туяа, гишүүн, “Дорнод” сонины эрхлэгч

  9. Эрдэнэцэцэг, гишүүн, eagle.mn сайтын эрхлэгч

  10. Б.Цоожчулуунцэцэг, гишүүн, “Тэргүүн” сонин, shudarga.mn сайтын ерөнхий эрхлэгч

  11. Р.Саруултөгс, гишүүн, “Өглөөний сонин”-ы Эрэн сурвалжлах албаны дарга

  12. О.Ариунбилэг, гишүүн, gogo.mn сайтын ерөнхий редактор

  13. Э.Болортулга, гишүүн, MNB сайтын ахлах редактор

  14. Д.Нарантуяа, гишүүн, News агентлагийн дэд захирал

  15. Ч.Болортуяа, гишүүн, Ikon.mn сайтын редактор, сэтгүүлч

Өргөн нэвтрүүлгийн салбарын ёс зүйн хорооны гишүүд:

  1. Ж.Батбаатар, дарга, МУБИС-ийн Сэтгүүл зүйн сургуулийн захирал

  2. Б.Отгон, гишүүн, NTV телевизийн Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн албаны дарга

  3. Ү.Хүрэлсүх, гишүүн, Olloo телевизийн захирал

  4. А. Машмаа, гишүүн, “Эх орон” ТВ-ийн захирал

  5. Б.Ууганбаяр, гишүүн, NTV телевизийн газрын дарга

  6. Ц.Цэрэндолгор, гишүүн, SBNтелевизийн Мэдээний албаны ерөнхий продюссер

  7. Б. Цэдэн, гишүүн, чөлөөт сэтгүүлч, ТВ 8 телевизийн зөвлөх

  8. Б.Цэвэгмид, гишүүн, Орхон аймгийн ТВ холбооны Гүйцэтгэх захирал, MBS телевизийн захирал

  9. Н.Баасанжав, гишүүн, Ховд ТВ-ийн захирал

  10. Д.Батчимэг, гишүүн, “Налайхын амьдрал” сонины эрхлэгч

  11. М.Буянбадрах, гишүүн, “Хүрээлэн” ерөнхий төслийн продюсер

  12. Ц.Чимиддондог, гишүүн, Хэвлэлийн хүрээлэнгийн Менежментийн албаны дарга

  13. Э.Лхагва, гишүүн, Монгол ТВ-ийн Мэдээний албаны продюсер

  14. П.Баярмагнай, гишүүн, Үндэсний Пресс клубын ерөнхийлөгч

  15. А.Отгончимэг, гишүүн, ”Өвөрхангай” сонины сэтгүүлч

А.ТУЛГА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж